Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Канадад болсон “Их найм”-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Японы шинэ Ерөнхий сайд Наото Кантай уулзлаа. Талууд маргаантай нутаг дэвсгэрийн асуудлыг дээд түвшний яриа, хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд ахиц дэвшил гаргана гэдгээ амлажээ.
Маргаантай асуудлыг зохицуулах нь 65 жилийн туршид Японы ард түмний халуун хүсэл эрмэлзэл байсаар ирсэн юм гэж Кан мэдэгдсэн байна. Харин Д.Медведев нутаг дэвсгэрийн асуудал хоёр орны харилцаанд мэдээж ихээхэн хүндрэл учруулж байгаа. Гэхдээ энэ бол шийдвэрлэж болохгүй зүйл биш юм гэжээ.