Польшийн эрх баригч “Ардын индэр“ нам Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Сеймийн дарга, төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Бронислав Коморовскийг дэмжихээр болсон байна.
Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский ч түүнийг дэмжиж байгаагаа илэр хийлж, Польшид гадаад бодлогын үндсэн шаардлагыг ойлгодог Ерөнхийлөгч хэрэгтэй гэж хэлсэн байна. “Польш улс Европын ачаар хөгжил дэвшилд хүрсэн билээ. Тиймээс одоо польшуудыг Европоор айлгах шаардлага байхгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.