"Их хорь”-ийн уулзалтад оролцож байгаа удирдагчид эдийн засгийн өсөлтийг сааруулахгүйгээр төсвийн алдагдлыг бууруулах тохиролцоонд хүрлээ. “Их найм” болон “Их хорь”-ийн уулзалтыг зохион байгуулсан Канадын Ерөнхий сайд Стефен Харпер “Хөгжингүй орнууд ирэх гурван жилийн дотор төсвийн алдагдлаа 50 хувиар бууруулахаар болсон. Засгийн газрууд эдийн засагтаа эзлэх өрийг аль болох бага хэмжээнд барьж, 2016 он гэхэд хэвийн хэмжээнд оруулах шаардлагатай байна. Эдийн засгийн царцанги байдал аяндаа алга болчихгүй нь тодорхой учраас байдлыг тогт воржуулахаар банкаар дам жуулан эдийн засагт бэлэн мөнгө оруулах ажлыг үргэлжлүүлэх, өсөлтийг хадгалах нь зүйтэй гэдэг дээр удирдагчид
санал нэгдсэн” гэлээ.
Уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама “Ирэх арваннэгдүгээр сард Сөүлд болох “”Их хорь”-ийн уулзалтаар банкны зохицуулалтыг чангатгах, ялангуяа банкны хөрөнгө оруулалтын асуудлыг голлон хэлэлцэх болно. Дахиад хям рал болох ёсгүй. Бид үүнээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийх ёстой” гэж сэт гүүлчдэд зориулан хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Тэрбээр Хя тад мөнгөний ханшаа чө лөөлсөн учраас доллартай харьцах юанийн ханш өснө хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд “Хятадын энэ алхмыг АНУ баяртайгаар хүлээн авч байна гэдгийг миний бие тус улсын удирдагч Ху Зиньтаод өөрийн биеэр хэлсэн” хэмээн мэдэгдэв. Гэвч Хятадын тал уулзалтын эцэст үүнийг “Манай улсын тусгаар асуудал” гэв.
Эдийн засгийн өсөлтийг сааруулахгүйгээр төсвийн алдагдлыг бууруулах тухай шийдвэрт зарим орны удирдагч сэтгэл дундуур байгаа юм. “Өндөр хөгжилтэй баян орнууд төсвөө богино хугацаанд их хэмжээгээр танах нь эдийн засаг нь экспортоос хамааралтай орнуудад хүндээр тусах болно” гэж Бразил, Аргентиний Сангийн сайд нар мэдэгдсэн. Төсвийн алдагдал нь 2010 онд 1.3 их наяд хүрэх төлөвтэй байгаа АНУ энэ алхмыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн ч нэмэр болсонгүй. Их Британи, Герман, Франц төсвийн алдагдлыг бууруулах ажлаа аль хэдийнэ эхэлсэн. Эдгээр орон төсвөө танаснаар зах зээлд нь эрэлт багасаж, Европ руу гол экспортоо хийдэг орнуудын эдийн засагт таагүй нөлөө үзүүлнэ. Энэ нь яваандаа дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулж, дахин хямраах магадлалтай гэж шинжээчид дүгнэсэн.
Уулзалт болсон Канадын Торонто хотод цагдаа нар даяаршлыг эсэргүүцэгчдийн хоо ронд ширүүн мөргөлдөөн болж хууль сахиулагчид жагсаалыг тараахдаа резинэн сум, бороохой хэрэглэжээ. Зургадугаар сарын 27-нд болсон тайван жагсаалыг юүдэнтэй цамц өмссөн анархистууд үймүүлж, цагдаагийн машин шатааж, үйл чилгээний газруудын цонх, хаалгыг эвдэлж танхайрсан тул хууль сахиулагчид хүч хэрэглэж, 600 орчим хүнийг баривчилжээ.
О.ТОГОО