БНСУ-ын “Чхонань” хөлөг онгоц сүйрсэн шалтгааныг хамтарч мөрдөн шалгахад оролцох хэсэг мэргэжилтнээ Сөүл рүү явуулах тухай саналаа БНАСАУ өчигдөр дахин давтав. БНСУ Австри, АНУ, Шведийн шинжээчдийн хийсэн дүгнэлтэд үндэслэж уг хөлөг онгоц Умард Солонгосын шунгагч минад өртөж сүйдсэн гэдэг байр сууриа хадгалсан хэвээр байгаа билээ. БНСУ-ын хөлөг онгоц БНАСАУ-ын хилийн ойролцоо Шар тэнгист живж, 46 далайчин амь үрэгдсэн юм. БНАСАУ хөлөг онгоцны сүйрэлд өөрсдийгөө огтхон ч хамаа гүй хэмээн нотолж, өөрийн мэргэжилт нүүдийг олон улсын комиссынхны хийсэн дүгнэлтийг судлуулахаар илгээх санал тавьж буй боловч БНСУ-ын эрх баригчид түүнийг нь хүлээж авахгүй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд асуудлыг оруулчихаад байгаа юм.