Чехийн Ерөнхийлөгч Вацлав Клаус Иргэний ардчилсан намын тэргүүн Петр Нечасыг тус улсын шинэ Ерөнхий сайдаар томилсон тухай АР уламжиллаа.
П.Нечас даваа гаригт албан тушаалдаа албан ёсоор орно гэж тэрбээр телевизээр мэдэгджээ.
Шинэ Ерөнхий сайд Засгийн газрыг 30 хоногийн дотор багтаан бүрдүүлэх ёстой юм байна. Дараа нь Уг Засгийн газарт Парламент итгэл үзүүлэх аж.
2009 оны тавдугаар сараас хойш Чехийн Ерөнхий сайдын албыг хашсан Ян Фишер энэ сарын 25-нд огцорсон юм. Одоо ажиглагчид П.Нечасыг түүний үнэнч залгамжлагч хэмээн зарлаад байна.
П.Нечасын тэргүүлдэг Иргэний ардчилсан нам тавдугаар сард болсон парламентын сонгуульд удаалж, сонгуулийн дараа “Нийгмийн ажил үйлс” болон ТОП есөн намтай эвссэн юм.