Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Астанад өөрийнхөө нэрээр нэрлэсэн Техникийн их сургууль нээжээ. Дэлхийн түвшний “Назарбаев их сургууль”-д мэдээлэл холбоо, сансрын болон нано технологи, компьютерийн инжнерчлэлийн мэргэжилтэн бэлтгэх юм бай на. Шинэ их сургууль одоогийн байдлаар дэлхийн тэргүүлэгч 30 сургуультай хамтран ажиллах тухай 11 гэрээ байгуулаад буй ажээ. Энэхүү их сургуульд нэг оюутны суралцах жилийн төлбөр 12 мянган фунт стерлинг (18 мянган доллар) юм байна.