Газрын тос олборлогч компаниуд далайн гүнд өрөмдлөг хийх, судалгаа явуулахад асар их мөнгө зарж байгаа хэрнээ далайн усанд газрын тос асгарсан тохиолдолд байгаль орчныг нөхөн сэргээх, хоргүйжүүлэх талаар шинэ технологи, судалгааны ажилд мөнгө гаргахгүй байна гэж “Worldocean Consulting” байгууллагын Ерөнхийлөгч Жеральд Грехэм шүүмжилжээ. Тус байгууллагын тооцоогоор өрмийн технологи байнга сайжирч байгаа төдийгүй “Shell Oil”, “Exxon”, “ConocoPhillips”, “Chevron”, BP зэрэг компани өнгөрсөн гурван жилд зөвхөн хайгуулын ажилд 33.8 тэрбум доллар гаргасан гэнэ.
АНУ-ын сенатч Эдвард Марки газрын тос олборлогч компаниуд аюулгүй технологи, ослын үед усан дорх шүүрлийг зогсоох зэрэгт дээд тал нь 50 сая доллар зарлагадаж байгаад ихээхэн эгдүүцэж, тэдний тайланг шаардаж авснаа Конгресст танилцуулав. Тайлангаас үзэхэд “ConocoPhillips” компани энэ талын судалгаанд өнгөрсөн гурван жил ердөө 1.3 сая доллар, “Exxon” компани 50 сая доллар, Мексикийн буланг сүйтгэж байгаа ВР 29 сая доллар зарцуулсан аж.
Мехсикийн буланд газрын тос алдагдахаас өмнө энэ талын судалгаанд хөрөнгө мөнгө гаргаж байгаа эсэхэд АНУ-ын Засгийн газар тө дий л анхаарал тавьдаггүй байсан байна. Засгийн газрын агентлаг газрын тосны компаниудаас жилдээ 13 тэр бум долларын роялти авдаг ч 50 илүү хувийг нь эргүүлээд хайгуулын ажилд зарцуулдаг байна. ВР компани аюулгүй технологийн судалгаанд 500 сая доллар гаргана хэмээн амлав.
Харин далай дорх цооногоос газрын тос шүүрч байгаа эсэхийг шалган тогтоох үүрэгтэй Эргийн
хамгаалалтын газрын төсөв 1993 оноос эхлэн жил бүр 5.6 саяас 500.000 хүртэл доллараар танагдаж эхэлсэн болохыг Капитол сая л олж мэдсэн гэнэ. “Аль болох ахиухан газрын тос олж, ихээр олборлоод бай гэхээс биш аюулгүй ажиллагааны төлөө бид юу ч хийсэнгүй” гэж сенатч Брайн Бэйрд АР агенлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. ВР компани өдөртөө 210.000 галлон (нэг галлон 3.7 литртэй тэнцэнэ)