Хятадын ардын чөлөөлөх арми 2.3 сая цэрэгтэй аж. Тэдний олонх нь ганц бие.
Харуул манаанд байнга гардаг учир гадуур зугаалах боломж төдийлэн олддоггүй тул залуус ихэвчлэн интернэт ашиглан бүсгүйчүүдтэй танилцдаг байж.
Цэргүүдээ элдэв урхинд орох, залилагчдын золиос болохоос сэргийлэн армийн удирдлага интернэт болзоо, танилцах сүлжээ ашиглахыг хориглосон байна.
Харин Хятадын бүх эмэгтэйчүүдийн холбоо болон төрийн бус байгууллагуудтай хамтран танилцах үдэшлэг зохиохоор шийдвэрлэжээ.
Ингэснээр тэдний хооронд амьд харилцаа үүсэж, гэр бүл болох магадлал ихэснэ хэмээн офицер Ян Жи Гү ярьсан байна.