Францын Ерөнхийлөгч Николя Саркози түшмэдүүд, төрийн түшээд болон төрийн албан хаагчдын хангамжийг багасгах шийдвэрийн тухай зарлажээ. Шийдвэр гарснаар тухайн төсөл хариуцлагатай алба хашиж буй улс төрчид, сайдууд, төрийн нарийн бичгийн дарга нар болон төрийн дээд албаны хүмүүст хамаатай болох юм байна.
Саркози шинэ арга хэмжээний хүрээнд хувийн зардлаа өөрсдийн халааснаас төлж байхыг санал болгожээ. Түүнээс гадна 2013 он хүртэл албаны хэрэгцээний автомашиныг 10 мянга хүртэл тоогоор бууруулж, албан хаагчдад зориулсан долоон мянган орон сууцнаас татгалзахаар төлөвлөсөн байна.
Мөн төсөв хэмнэх үүднээс Бастилийн цайзыг эзэлсэн өдөрт зориулж жил бүрийн долдугаар сарын 14-нд Елисейн ордны цэцэрлэгт болдог баярын хүлээн авалтыг хийхгүй болсноо мэдэгджээ.