Францын хамгийн нөлөө бүхий “Монд” сонин шинэ эзэнтэй болсон байна. “Монд” хувьцаат нийгэмлэгийн ажиглагчдын зөвлөлд болсон санал хураалтаар Ив Сен-Лораны санхүүгийн охин компанид ажиллаж байсан бизнесмен Пьер Берже, ажил үйлс нь нэн өөдрөг яваа “Фри” теле-холбооны корпорацийн эзэн Ксавье Ньел болон “Лазар” хөрөнгө оруулалтын банкны Франц дахь салбарын ерөнхий захирал Матье Пигасс нарын нэр дэвшигчийг дэмжжээ.
Эл “гурвал” “Монд” сонины санхүүгийн асуудлыг шийдвэрлэх болон мэдээллийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан байна. “Монд”-ын хувьцааны зарим хэсгийг эзэмшиж, нийтлэлийн бодлогын талаар гаргасан шийдвэрт хяналт тавьдаг Ажилтнуудын нийгэмлэгийн гишүүдийн 90 хувь нь уг төслийг өмнө нь дэмжсэн байжээ.
“Монд” сонины санхүүгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд маш хүнд байсан гэнэ. 2009 оны сүүлчээр алдагдал нь 130 сая, энэ онд 25.2 сая евро болсон байна.
“Монд”-ын санхүүгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ эзэд нь ойрын үед 10 сая евро өгөхөөр болсон байна. Тэд бас сонины хөрөнгийн нэг хэсгийг тэнд ажилладаг сэтгүүлчид болон бусад ажилтнуудад эзэмшүүлэхээр болжээ.