Шведийн Хууль зүйн сайд Морган Йоханссон дүрвэн ирэгсдийг байрлуулах гэж буй орон сууцны хороололтой танилцаж яваад гал шүршигч барьсан этгээдийн халдлагад өртжээ. Энэ явдал Шведийн өмнөд нутагт болсон байна. Тэр хүн сайдыг шүрших гэж оролдсон аж. Тусгай албаныхан уг этгээдийг баривчилжээ.
Харин түүнд хэрэг үүсгэх эсэх талаар мэдээлэл алга. Тэрбээр дүрвэн ирэгсдийн нэг бололтой. Болсон явдлыг сайд тайлбарлахдаа энэ халдлага гайхал төрүүлсэн, биед ямар нэг гэмтэл учраагүй гэсэн байна. Гэхдээ үүнд өнгөц хандаж, ингээд мартаж орхие гэх байдлаар хандаж болохгүй гэж тэрбээр үзэж буй.
Сирийн дүрвэгчдийг хүлээж авахыг Европын орнуудаас зөвшөөрсөн анхны улс нь Швед юм. Энэ оны эхний байдлаар дүрвэн ирэгсдийн тоо 90 мянгад хүрчээ. Сирид 2011 оны гуравдугаар сард эхэлсэн зэвсэгт мөргөлдөөн 200 мянга гаруй хүний аминд хүрээд байгаа.
Засгийн газрын цэргийн эсрэг тулалдаж буй янз бүрийн хүчнүүдээс хамгийн идэвхтэй нь “Исламын улс”-ын дайчид гэнэ. НҮБ-ын үзэж буйгаар энэ зөрчилдөөнөөс болж 12 сая гаруй хүн хохирол амсаж буйн дотор дөрвөн сая сири хүн эх орноо орхиж, долоон сая сири хүн дотооддоо шилжин суурьшжээ.