ШӨХТГ-д нэг жилд ирж буй өргөдлийн 80-90 хувийг хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон гомдол эзэлдэг байна. 2014 онд 2869 өргөдөл ирсний 60 хувь нь байрны талбай дутуу, 25 хувь нь СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол байжээ. Тухайлбал, лифт байнга ажилладаггүй, оршин суугчдын амар амгалан байдлыг хангадаггүй, цэвэр бохир ус, байр ашиглалт муу, иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй мөртлөө мөнгө авдаг гэх гомдол байнга ирж тухай бүрт нь асуудлыг шийддэг аж. Гэвч эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн ШӨХТГ-т хандах тоо өдөр бүр нэмэгдэж байгаагаас тус газраас СӨХ-дын үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулжээ.