Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр улс төрийн нам болон улс төрчид цуглан "Төрөө урлахуй" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж буйтай холбоотой хийж байна. Манай улсад сүүлийн 23 жилийн дотор 15 Засгийн газар солигджээ. “Хөгжлийн төр”-тэй болохын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар асуудалд анхаарах, “Хөгжлийн хөтөч байгууллага” бий болгох тухай асуудлыг Шинжлэх Ухааны Академи, МҮАН хамтран боловсруулснаа энэ үеэр танилцуулав.
Хэлэлцүүлэгт МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, ИЗНН-н дарга Ц.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Уянга, ШУА-ын Социологийн ухааны доктор О.Эрдэнэчимэг нар илтгэл тавилаа.