Би Монголд байна уу? БНХАУ-д байна уу?
М.Энхсайхан: Тавантолгойн ордын талаар БНХАУ-ын төрийн зөвлөл шийдвэр гаргана. Энэ өгүүлбэрийг 2015 оны 03-р сарын 25-нд МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхан хэллээ. Тавантолгойн орд дээр улстөржилт хэрэггүй нь үнэн. Гэхдээ Чалькогийн барьцаанд орсон гэрээг баталсан хүмүүст үүрэх хариуцлага гэж байна уу?
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг /2008-2012/
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт /2008-2012/
"Эрдэнэс-Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Энэбиш /2010-2012/
Энэ хүмүүст гэрээний хавсралтаар Тавантолгойн нүүрсийг 20 жил зөвхөн Чалькод нийлүүлэх эрхийг хэн өгөв. Тэд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан. Одоо Тавантолгойг хөдөлгөх хэлэлцээр БНХАУ-ын төрийн зөвшөөрөлтэй үргэлжилнэ.
Тавантолгойн нүүрсийг 20 жилийн хугацаанд зөвхөн Чалькод худалдаалах заалт хүчин төгөлдөр гэрээнд орсон нь хэлэлцээрийг түр хугацаанд зогсоогоод байгаа юм.
Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр 2015 оны нэгдүгээр сарын 5-нд эхэлсэн ч маш нууц зэрэглэлд байсан зарим зүйл заалт, хавсралт гарч ирсэнээр тохиролцоо хүндэрсэн юм. Улмаар БНХАУ-ын Чалько, 5-н толгойн хэлэлцээрт түншлэл болон оролцсон Чайна шэнхуа энержи ХК-иудын хооронд эрх шилжүүлэх эсэх асуудлыг Хятадын эрх мэдэлтнүүд хэлэлцэхэд хүрчээ. 2010 онд эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдгээ зарлаж эхэлсэн Тавантолгойн үнэ цэнэ ОУ-д өндөр байна. Монгол, Хятад, Япон гэсэн гурван талын оролцоотой компани хөрөнгө оруулагчаар шалгарсан нь Таван толгой төслийн үнэ цэнийг харуулж байна. Харин олборлолт, тээвэр ложистик, худалдаа хийх эрхийг нэг гарт төвлөрүүлэх нь ордод хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлсэн юм. Таван толгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2,5 жилд нүүрсний орд газарт 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих саналыг нэгдсэн консерциум өгснөөс гадна “Чалко”-гийн өрийг шийдвэрлэхэд оролцохоо илэрхийлсэн. Мөн “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн ажилчдыг Таван толгой төсөлд ажиллуулахаа мэдэгдсэн юм.
Тавантолгойг Монголын төр биш БНХАУ-ын төр шийдэх нь нэгэнт тодорхой болоод байна.