Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Замын хөдөлгөөний удирдлагын төвд тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх, төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгосон. Гэвч энэ нь хууль бус үйлдэл гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ. Учир нь үйлчилгээний хураамжийн хэмжээг ЦЕГ-ын дарга тогтоох ёстой гэнэ. Харин ЦЕГ-ын дарга өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх зардлыг 55.000 төгрөг байхаар тогтоосноор нийслэлийн удирдлагууд алдаагаа зассан. Иймээс 70-80 мянган төгрөгийн хураамж төлсөн иргэд, шүүхэд гомдол гаргаж мөнгөө буцаан авах эрхтэй.