Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн оны зургадугаар сард нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам баталсан. Холбогдох хуульд түр буюу удаан зогсохыг хориглосон замд зогсож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл хуульд зааснаас өөр зохицуулалт хийж, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид дугуй түгжих журам гаргасан нь мөн л хууль бус юм байна.