Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд 1960 оны нэгдүгээр сарын 1 болон түүнээс хойш төрсөн даатгуулагч өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс нэрийн данснаас тэтгэвэр авахаар заасан. 2015 онд 55 нас хүрч, тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 15.041 хүн байгаа аж. Эдгээрээс 1435 хүний тэтгэвэр тогтоолгох эрх нэгдүгээр сард үүсчээ. Гэвч өнөөдрийн байдлаар нэг ч иргэнд тэтгэвэр олгоогүй аж. Хууль хэрэгжихгүй байгаа шалтгааныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд “Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг хийсвэрээр бичилт хийж, мөнгөжүүлээгүйтэй холбоотой” гэж тайлбарлажээ.