ШӨХТГ-аас нийгмийн даатгалын байгууллага, Нийгмийн даатгалын санд шалгалт хийжээ. Шалгалтаар нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болон тэтгэвэр, тэтгэмжийг дамжуулан олгохдоо өрсөлдөөнийг хязгаарлан зарим банкинд давуу байдал олгосон байж. Тухайлбал, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн 45 гаруй хувийг олгодог ХААН банкинд нийт хадгаламжийн 2.3 хувийг байршуулсан байхад “Капитал” банкинд 35.7 хувийг хадгалуулжээ.