Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд модон байшин, модон барилгын хорооллыг хөгжүүлэх, түүнчлэн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн хоёр хотыг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.