Телевизийн Си-ЭнЭн компанийн алдарт хөтлөгч Ларри Кинг (жинхэнэ нэр нь Лоренс Харви Зейгер) 25 жил хөтөлсөн шоугаа ирэх намар орхихоор шийджээ. “Шар шувуу байх цаг хугацаа минь эцэслэх боллоо, мөрөвчөө ч өлгөе” хэмээн тэрбээр “Twitter” богино дол гионы радиогоор мэдэгдсэн байна.
“Би телевизийнхээ хүүхдүүдтэй ярилцаж, ток-шоугаа орхих гэж буй тухайгаа дуулгасан. Тэд ч цаг заваа эхнэр, хүүхдүүддээ зориулахыг минь дуртайяа зөвшөөрсөн” гэж Л.Кинг телевизийнхээ сайтад байрлуулсан мэдэгдэлдээ дурджээ.
Тэрбээр мөн Си-Эн-Эн-ийн халуун бүлийн нэг хэвээр байх агаад “Larry King specials” брэндийн сурвалжлага үе үе хийж байхаа дурдсан байна.
Ларри Кинг Нью-Йорк мужийн Амбан захирагч Марио Куомотой ярилцаж уран бүтээлийн их замаа эхэлжээ. Түүнээс хойш янз бүрийн орны ерөнхийлөгч, улстөрч, жүжигчин, бусад алдартан Ларри Кингийн нэвтрүүлгийн студид түүнтэй ярилцахаар зочилж, тэрбээр 40 мянган ярилцлага хийсэн аж.
Түүний хөтөлдөг нэвтрүүлэг нэг л сувгаар ток-шоу хэлбэрээр хамгийн олон жил нэвтэрсний учир аварга амжилтын Гиннессийн номд орсон байна.
О.ТОГОО