“Эбола” вирусээр томчуудтай харьцуулахад хүүхдүүд илүү олон тоогоор нас барж байгааг Их Британийн “New England” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлан харуулжээ.
Гвиней, Либери болон Сьерра-Леонд энэ вирусийн халдвар авсан хүүхдүүдийн 90 хувь нь нас барсан болон насанд хүрэгчдийн 65 хувь нь нас барсан болохыг судлаачид тогтоожээ.
“Эбола” хүүхдүүдэд халдварлах нь ерөнхийдөө бага байдаг ч тэдэнд нэн даруй мэргэжлийн тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэж судлаачид хэллээ.