Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргасан. Энэ дагуу гуравдугаар сарын 5-нд зохион байгуулсан газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд ялагчаар “Дэвжих трейд” компани тодорсон. Тэгвэл тус компани дуудлага худалдааны үнэ болох 310 сая төгрөгөө бүрэн төлжээ. Иймээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүсэд байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай нэг га газрыг “Дэвжих трейд” компанид 20 жилийн хугацаатай олголоо.