Нийслэлийн ИТХ-д 17 шашны байгууллага хугацаа сунгуулах хүсэлт ирүүлжээ. Тэдний үйл ажиллагааг нийслэлийн шашны асуудал эрхэлсэн ажлын хэсгээс шалгаж, “Сэлвэшн арми”, “Гэгээн софия”, “Агуу хайрын өргөө”, “Монгол дахь католик сүм”, “Үнэн алдартны Тройцкийн сүм”, “Бурханы сүм”, “Пунцоглин”, “Хамтын туяа”, “Амьд үг”, “Итгэлийн өргөө”, “Дашчаглан” зэрэг 11 шашны байгууллагын хугацааг ирэх оны гуравдугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгав.