Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн Авто замын газрын 10 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олголоо. Тус газар нь Засгийн газрын 2005 оны нэгдүгээр сарын 19-ний 15 тоот тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлагаар бие даан байгуулагдсан. 2005 онд анх 22 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан тус газар нь өдгөө 100 гаруй ажилтан, зургаан хэлтэс, хоёр нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.