Багануур дүүрэг нь 35 жилийн ойгоо ирэх долдугаар сарын 10, 11-ний өдөр тэмдэглэхээр болжээ. Тус дүүрэг нь Улаанбаатар хотоос 135 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1980 оны хоёрдугаар сарын 14-ний 43 дугаар зарлигаар Улаанбаатар хотын Багануур район нэртэйгээр байгуулагдсан. 62 мянган га нутаг дэвсгэр, засаг захиргааны таван хороо, 27.936 хүн амтай.