Улаанбурхан өвчний анхны тохиолдол ХӨСҮТ-д энэ сарын 18-нд бүртгэгджээ. Тэгвэл өнгөрсөн нэг дэх өдрийн байдлаар сэжигтэй 49 тохиолдол бүртгэгдсэнээс 24 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Мөн Өмнөговь аймагт сэжигтэй найман тохиолдол бүртгэгдээд байгаа аж.