Улаанбаатар хотын Багануур дүүрэгт хүний боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн О 56 настай эрэгтэй, энэ сарын 15-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд үхэр гаргах үедээ гараа эсгэжээ. Энэ сарын 16-наас өвчний шинж тэмдэг илэрч эхэлжээ. Өдгөө тэрбээр Багануур дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.