“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийн ТУЗ-ийн хурал энэ сарын 25-нд боллоо. Хурлаар тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Алдаржавхланг томилсон байна. Ж.Алдаржавхлан өмнө нь Орон сууц, санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Тэрээр олон жил ОССК-ийг удирдсан бөгөөд энэ хугацаанд иргэдийг орон сууцжуулах ажил үндсэндээ зогсонги байдалд байсан гэж дүгнэдэг.
“ҮЦТТТХТ” төрийн өмчит компанийн ТУЗ энэ оны нэгдүгээр сард гүйцэтгэх захирал Т.Гандуламыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байсан