Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид ээлжит хурлаараа 2015 оны төсөвт тодотгол хийснийг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа танилцууллаа. Тодруулбал, нийслэлийн төсвийг анх батлагдсанаас нь 101 тэрбум төгрөгөөр тэлж, 635.8 тэрбум төгрөг болгожээ. Ингэхдээ 43 тэрбум төгрөгийг өмч хувьчлалаас, 42 тэрбумыг нь газрын дуудлага худалдаанаас, найман тэрбумыг өнгөрсөн оны төсвийн давуулалтын орлогоос, үлдсэнийг нь бусад эх үүсвэрээс олохоор төлөвлөн, татвар нэмэхгүй байхаар тооцсон байна. Энэ 101 тэрбум төгрөгийн 30-ыг нь зардалд, 70-ыг нь хөрөнгө оруулалтад зарцуулах аж.