Маргааш нутгийн зүүн өмнөд хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 31-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр, 30-31-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, голын сав газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 29-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.