Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тосон хэмээх газарт энэ сарын 24-нд гарсан хээрийн түймэр одоо хүртэл унтраагүй байна. Тус сумаас зүүн хойш 60 гаруй километрт дэгдсэн уг түймэр одоо Дорнод аймгийн нутаг дамнан асаж, Мэнэнгийн тал хүрээд байгаа аж.
“Салхины хүч их байгаагийн улмаас түймэр унтраахад бэрхшээлтэй байна” хэмээн онцгойгийнхон хэллээ. Түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн хоёр машинтай, 22 хүн, Сүхбаатар сумаас 54 хүн, мөн Дорнод аймгийнхан ажиллаж байна. Өнгөрсөн онд Сүхбаатар аймагт 67 удаа хээрийн түймэр гарчээ.
О.БАТ