Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ, сумын багууд, ЕББДСургууль хамтран “Аз жаргалтай гэр бүл” 14 хоногийн аяныг нийт өрхүүдийнхээ дунд зарлаад байгаа юм байна.
Аяны хүрээнд "Архи тамхи хэрэглэдэггүй эрүүл зөв дадал зуршилтай гэр бүл" шалгаруулах, "Архины хор уршиг" боршуурыг нийт өрхүүдэд хүргэх, "Архи хүчирхийллийн эхлэл" сургалт, "Архи амьдралын дайсан" дүрийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулах аж.
Аяны хүрээнд “Архи хүчирхийллийн эхлэл” сургалтанд 45 иргэн хамрагдаж “Архи амьдралын дайсан” дүрийн тоглолтонд оролцож, дуулж мөнгө тоолох, цагираг эргүүлэх, чанга шивнээ зэрэг тэмцээнүүдэд 4 багийн гишүүд оролцон “Аз жаргалтай амьдрал” баг тэргүүлэн Соёлын төвийн “Амьдралаа гэж” баг, ЭМТ-ийн “ 9675” багууд удаалжээ. Мөн 32 иргэнд “Архины хор уршиг” тараах материалыг тараан өгсөн байна.