Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг гуравдугаарр сарын 26-ны өдрийн 16.00 цагт зохион байгууллаа.
16.00 цагт Партизаны талбайд сэрээн дуугаралтаар ойр орчмын төр төсөв, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчид гарч ирж жагсан, эрсдлийн үед авч явах үүргэвчийн үзлэгт хамрагдлаа. Тус ажлын хүрээнд Сүхбаатар сумын Ганзам 7-р багийн 2-р хэсгийн 1, 2, 3-р байр, 32 айлын орон сууцнуудад Гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх сургуулилт хийж, 113 өрхийн 176 иргэн хамрагдаж, “Газар хөдлөлт” цагийн байдлаар гамшгийн үеийн үзүүлэх сургалт хийлээ.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7, 11, 26 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг тус тус үндэслэн “Гамшгийн аюулыг зарлан мэдээллэх журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор тус сургуулилтыг хийжээ.