Дархан-Уул аймгийн аймгийн Боловсрол соёлын газар, Онцгой байдлын газар хамтран зохион байгуулсан "Миний мэдэх онцгой байдлын алба" сэдэвт зохион бичлэгийн уралдаан боллоо.
Уралдаанд тус аймгийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 96 сурагч оролцож өөрсдийн бүтээлээ ирүүлснээс тэргүүн байранд шалгарсан сурагчдын батламж дурсгалын зүйлсийг гардуулав. Уг уралдааныг дунд, ахлах анги гэсэн хоёр ангиллаар явуулж шалгаруулалтыг хийжээ