Монголын залуучуудын холбоо үндсэн дүрмээ шинэчлэн баталж, тэргүүн дэд ерөнхийлөгчөөрөө Монголын оюутны холбооны ерөнхийлөгчийг томилдог байхаар болжээ. Иймээс Монголын залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр сонгогдов. Мөн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар О.Алтансүхийг томиллоо. Ингэснээр О.Алтансүх нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажил, МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны албан тушаалаас татгалзаж буй юм. Эдгээр удирдлагаас гадна Монголын залуучуудын холбоо 16-40 хүртэлх насны үе үеийн төлөөлөл бүрээс нэг хүнийг сонгон дэд ерөнхийлөгчөөр ажиллуулахаар боллоо. Мөн таван хүний бүрэлдэхүүнтэй хариуцлагын хороо байгуулсан. Энэ хороо нь холбооны дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцно.