Эдийн засгийн хүндрэлээс болж төсвийн тодотголоор нөөцийн махны 4.5 тэрбум төгрөгийг танасан. Тэгвэл үүнд Засгийн газар баталгаа гаргаж, 105 дугаар тогтоолоороо векселиэр баталгаажуулах хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөлд зохих журмын дагуу тусгахыг Сангийн болон ХХАА-н сайд нарт даалгасан байна. Урамшууллын мөнгө ийн шийдэгдсэн учраас ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монголын махны холбоо, мах бэлтгэлийн компанийн удирдлагуудтай уулзаж, нэгдсэн шийдвэрт хүрчээ. Ингэснээр энэ долоо хоногоос эхэлж, нөөцийн 14.5 мянган тн махыг худалдахаар боллоо.