Монголын залуучуудын холбоо V их хурлаараа 30 гаруй тогтоол баталжээ. Түүнчлэн нийгмийн салбар бүрт ажиллаж буй залуучуудаа дэмжих үүднээс их наяд төгрөгөөр хэмжигдэх сангууд байгуулах гэнэ. Тухайлбал, хоёр их наяд төгрөгийн хөрөнгөтэй Залуучуудын орон сууцны зээлийн дэмжлэгийн сан байгуулах саналаа Монголбанкинд хүргүүлэх юм байна. Энэ сан нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй хүн бүрт урьдчилгаа төлбөр, зээл олгох аж.