Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг нийгмийн бүлгийг төр халамжилдаг ч залуучууд орхигддог. Нөгөөтэйгүүр хөдөлмөрлөх насны хүмүүс төрөөс дэмжлэг хүсэх нь учир дутагдалтай учраас Монголын залуучуудын холбоо бодлого хэрэгжүүлэгчээр ажиллахаар болжээ. Түүнчлэн бүтээн байгуулалтад гадаадаас ажиллах хүч авахын оронд ажилгүй монгол залуучуудаа ажилтай болгох нөхцөл бүрдүүлэхийг Засгийн газраас шаардах юм байна. Тус холбооны хийсэн судалгаагаар өнөөдрийн байдлаар сумдад 1600, Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 3000 гаруй залуу ажилгүй байгаа гэнэ.