Монголын залуучуудын холбоо салбаруудаараа дамжуулж, аймаг, сум бүрийн оршин суугч, иргэдийн саналд үндэслэн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн хар жагсаалтыг ирэх аравдугаар сар гэхэд гаргах юм байна. Үүнийгээ ирэх аравдугаар сарын 2-нд болох Үндэсний залуучуудын зөвлөлийн хоёрдугаар хурлаараа олон нийтэд зарлах аж.