Монголын залуучуудын холбоог нам, бүлгэмийн гар хөл, хэн нэгний улс төрд орох гүүр гэж хардаг хүн олон. Энэ нь ч үндэслэлтэй бөгөөд санхүүжилт байдаггүйтэй холбоотой. Тэгвэл тус холбоо өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй болохын тулд гишүүдээ гурав ангилан, зарим гишүүнээсээ татвар авахаар болжээ. Ингэснээр санхүүгийн хувьд бага ч атугай бие дааж, хэн нэгэн улстөрчийн халаасанд “орохгүй” байх боломж бүрдэнэ.