ШЕЗ өнөөдөр өөрийн байрандаа ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа мэдээлэв.
ШЕЗ-ийн дарга, гишүүд ажлын хэсэг гаргаж хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 27 хүртэл 21 аймагт ажиллаж, орон нутагт байрлах 73 шүүхийн ажил байдалтай танилцсан байна. Энэ үеэр иргэдтэй уулзалт хийж шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны ажлын тайлан, хууль тогтоомж сурталчлан, ажлыг шалгаж, шүүхийн тамгын газруудын үйл ажиллагаатай танилцаж арга зүйн зөвлөлгөө өгчээ. Орон нутагт ажилласан ажлын хэсгүүд 3620 иргэнтэй уулзаж, шүүхийн шинэтгэлийн талаар 1321 иргэнээс санал гомдол хүлээн авчээ. Он гарсаар шүүхийн хэмжээнд иргэний 13371, захиргааны 1080, эрүүгийн 2240, хэрэг хүлээн авснаас 8701 хэргийг шийдвэрлэж, 6139 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж байна гэв.