Энэ сарын 23-нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын малчин Л.Отгонбаярын хүрэн ингэ бэлчээртээ ихэр ботго гаргаж малчин эзнээ баярлуулжээ.
Сумын сайн малчин Л.Отгонбаярынх төвөөсөө зүйн хойш 40-өөд км-т Замын гүн гэдэг газарт хаваржиж буй бөгөөд бод бог нийлсэн 700 гаруй толгой малтай аж. Харин үүний 130 орчим нь тэмээн сүрэг юм. Мал нь өсөхийн бэлгэдэл болж ингэ ихэрлэсэнд гэрийн эзний магнай тэнийж идээ будааныхаа дээжийг тэнгэр хангайдаа өргөсөн байна.