Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд нийт 34 салбар зөвлөл ажилладаг ба үүний дотор Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөл багтдаг билээ. МҮХАҮТ нь Хүнсний үйлдвэрлэлтийг дэмжих зорилгоор энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр хуралдлаа. Хурлаар хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийг хүнсний салбар бүрээс сонгож, мөн зөвлөлийн үйл ажиллагааг удирдах үүргийг “Экологи Хөгжил” ТББ-ын тэргүүн Л. Батнасанг санал нэгтэй сонголоо. Гишүүд 2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа өгөв.
Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн дарга Л.Батнасан нь “Артишок Монгол хөтөлбөр”-ийн санаачлагч, “Зөв аарц” төслийн гишүүн, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг ашиглах нь төслийн гүйцэтгэгч, Органик био бордоо төслийн гишүүн ба хүнсний салбарт олон жил ажилласан туршлагатай хүн юм. Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн тэргүүлэх гишүүнээр ГБТ Трейдинг ХХК-ийн Ерөнхий захирал Ц. Ганбат, Сүү ХК-ний Гүйцэтгэх захирал Б. Гантулга, Блью Гоүлд ХХК-ний Гүйцэтгэх захирал Б. Нандинчимэг, Хаан Хүнс Сүлжээ ХХК-ний Гүйцэтгэх захирал Ц. Мөнхсайхан, Раф Группийн Ерөнхий захирал M. Азбилэг, Цэс Хайрхан ХХК-ний Ерөнхий захирал Эрдэнэбаяр, Окинск ХХК-ний Ерөнхий захирал Д. Эрдэнэлхам, Хатансүйх Импекс ХХК-ний Гүйцэтгэх захирал Н. Өлзийжаргал, Монгол Фүүд ХХК-ний Гүйцэтгэх захирал Д. Галбадрах гэсэн нийт 9 гишүүн сонгогдлоо.
АНУ-ын ЗГ-аас хэрэгжүүлдэг Мянганы Сорилтын Сангийн 2 дахь шатны хөтөлбөр Монгол Улсад хэрэгжих гэж байгаа ба Хүнсний салбарын хөгжилд тулгарч буй асуудал, нийтлэг бэрхшээлийг тодорхойлох зорилгоор Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлөөр дамжуулан зарим үйлдвэрлэгчидтэй уулзаж санал солилцлоо. Судалгааны ажил 2 жил орчим явагдах ба төслийн хэрэгжилтийн хугацаа 5 жил юм.