22 дахь жилдээ болж байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол, практикийн эрдэм шинжилгээний их хурлын салбар хуралдаан өнөөдөр эхэллээ. Сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан залуу судлаач багш, оюутнууд эдийн засаг болон бизнесийн чиглэлээр хуралдаснаар “ЭВРИКА” эрдэм шинжилгээний бага хурал эхэлж байгаа юм. Эдийн засгийн салбарт долоон сургуулийн 30 орчим оюутнууд материалаа ирүүлэн оролцож байгаа бол дөрвөн сургуулийн шилдэг 10 залуу багш судлаачид илтгэлээ тавихаар болжээ. Ийнхүү салбар хуралдаанаас шалгарсан багш оюутнууд ирэх дөрөвдүгээр сарын11-ний бямба гарагт Төрийн ордонд болох нэгдсэн хуралдаанд оролцох юм.