Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт ой хөвчид ан хийх, самар түүхээр очиж байгаа иргэд олширч байна. Тэд хууль зөрчин хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус үйл ажиллагаа явуулаад хилчдэд баригдсан тохиолдол сүүлийн үед нэлээд гарчээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт 0243 дугаар ангийн хариуцсан хэсэгт манай улсын хоёр иргэн ан хийх гэж яваад баригдсан гэнэ. Тэднийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгон нутаг буцаажээ.