Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн зам дээр өчигдөр 16.30 цагт “Ачит Сэлэнгэ” компанийн ачилтын машин Яаралтай түргэн тусламжийн машинтай мөргөлдөн, осол гаргажээ.
Машинд сууж явсан эмнэлгийн болон ачилтын компанийн ажилтан, жолооч нар азаар бэртэж гэмтээгүй байна. Ослын шалтгааныг тус дүүргийн Замын цагдаагийн тасгийнхан шалгаж байгаа аж.
Ч.ТУЯА