2015 оны дөрөвдүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 1-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3,4-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн уулсаар, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр, 3-4-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 3-4-нд ихэнх нутгаар сэрүүснэ.