Орос, Хятадын хил дамнан орших дархан цаазат газрууд, Алс Дорнодын махчин амьтдын молекул-генийн судалгааг хоёр орны эрдэмтэн, мэргэжилнүүд хийсэн аж. Амарын бар, ирвэсний ноос, ялгадас болон тухайн бүс нутагт байршуулсан камерт буусан дүрсүүдийг цуглуулах, лабораторид шинжлэх гэх мэтээр шат дараалсан судалгааны дүнд ДНХ-ийнх нь харьцуулсан үзүүлэлт гаргажээ. Ингэснээр дархан газрын махчин амьтдын шилжилт хөдөлгөөн, тоо толгой, нас, хүйс, удамшлын талаар чухал тулгуур баримттай болж байгаа гэнэ.