БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр “DASH” сургалтын төв “Цүнхэн шуудан” төслийг Хан-Уул дүүргийн 15, 18, 34, 52, 75 дугаар сургуулийн I-V ангийн 135 багш, 4000 орчим хүүхдэд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд багш сурагч, эцэг, эхчүүдтэй хичээлийн жилийн эхэнд ганцаарчлан уулзаж, хүүхдийнхээ байдлыг тодорхойлсон бол өдгөө үр дүнгээ ярьж, хоёр дахь удаагаа ганцаарчлан уулзаж байгаа аж. Хичээлийн жилийн төгсгөлд дахин уулзах юм байна. Төсөл хэрэгжүүлэгчид үр дүн маш сайн байгааг онцоллоо.
Эцэг, эхчүүдийн зарим нь хүүхдээ сургууль, багшид даатгаад орхидог. Тэгвэл үүнийг өөрчилж, тэднийг хүүхдийн хүмүүжил сурлагад оролцуулах нь энэ төслийн гол зорилго. Төслийн эцсийн үр дүнг зургадугаар сард тайлагнана.