Ажил эхлэх, тарах үеийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамж гарахаас өмнө хийсэн зорчигч урсгалын судалгаагаар өмнөх онд өглөөний 07.00-08.00 цагийн хооронд нэг тээврийн хэрэгсэл 152 зорчигч тээвэрлэж байж. Харин захирамж гарснаас хойш хийсэн судалгаанаас үзэхэд 135 зорчигч тээвэрлэж автобусны зорчигч дүүргэлт өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар буурч, ажил эхлэх үед зорчигч багассан эерэг үзүүлэлттэй байна. Энэ нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ачаалал жигдэрснийг илтгэж байна гэдгийг холбогдох албаныхан онцлов.